БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ХҮЧИРХЭГЖҮҮЛНЭ | ХОЛБОНО | ХАРУУЛНА

МОНГОЛ ЭНЭТХЭГИЙН БИЗНЕС ЗӨВЛӨЛ НЬ ТУС ХОЁР УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭХЭД ТАНД ШААРДАГДАХ ОЛОН ХЭЛБЭРИЙН ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА.

ХҮЧИРХЭГЖҮҮЛНЭ

МЭБЗ нь гишүүдийнхээ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж илүү хүрчирхэг болгохын тулд нарийн мэргэжилийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр олон хэлбэрийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:

  1. Судалгаа, мэдээллээр хангах

  2. МЭБЗ-ийн "Empowering Businesses" цогц сургалт зохион байгуулах

  3. Захиалгат сургалт, семинар зохион байгуулах

  4. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, зуучлах

  5. Зах зээлийн болон бусад нарийн мэргэжлийн судалгаа хийх, тайлагнах

ХОЛБОНО

МЭБЗ нь Энэтхэг, Монгол бизнес эрхлэгчдийг холбон, харилцан өгөөжтэй хамтын ажиллагааны орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд соёл ба бизнес харилцааны тулгуур гүүр байх тухай алсын хараандаа тусган ажиллаж байна.

  1. Хамтын ажиллагааны зуучлалын цогц үйлчилгээ, үнэлгээ

  2. Төслийн хөрөнгө оруулалт зуучилах

  3. Бүх хэлбэрийн үзэсгэлэн, форумыг танхимд болон цахимаар зохион байгуулах

  4. Бизнесийн болон соёлын аялал зохион байгуулах

  5. Харилцан соёлын солилцооны ажлууд

ХАРУУЛНА

МЭБЗ нь салбар бүрийн туршлагатай бизнес эрхлэгч гишүүдтэйгийнхээ хувьд ажлын хэсгүүдээрээ дамжуулан гишүүд болон бусад сонирхогч талуудад хандсан зөвлөгөө, мэдээлэл боловсруулах, цаашлаад хоёр улсын эдийн засгийн өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгоход чиглэсэн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан тус улсуудын засгийн газруудаар дэмжүүлэх хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  1. Энэтхэгт ажиллаж, амьдарч буй Монголчуудыг дэмжих, бизнес хийх боломжийг нэмэгдүүлэх судалгаа

  2. Монголд ажиллаж, амьдарч буй Энэтхэгчүүдийг дэмжих, бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах боломжыг судлах

  3. Бусад нарийн мэргэжилийн судалгаануудыг гүйцэтгэн ажлын хэсгүүдээр хэлэлцүүлэн тайлагнах