БИДНИЙ ТУХАЙ

АЛСЫН ХАРААТАЙ | ХҮЧТЭЙ | ХАМТДАА

Элчин сайдын мэндчилгээ

Тавтай морилно уу,

Элчин сайд М.П.Сингх миний бие Монгол Энэтхэгийн Бизнесийн Зөвлөлийн Тэргүүн дэмжигчийн хувиар таныг Энэтхэг Монголийн бизнесийн орчин дахь хамгийн туршлагатай, идэвхитэй байгууллагад урьж байна.

2016 оноос хойш МЭБЗ-ийн хамт олон хоёр улсын бизнес эрхлэгчдийн дунд Энэтхэг болон Монгол дахь бизнесийн орчин нөхцөлийн талаарх бодит ойлголтуудыг бий болгож холбоход чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Харин өнөөдөр бид оюун санааны хөршийн харилцаагаа тэлж, бизнес хамтрагчид болох боломжууд гарч ирээд байна. Энд тулгараад буй хамгийн том сорилт бол бизнесийн орчин дахь соёлын зөрүүтэй байдал юм. Иймд өмнө дурьдсанчлан, МЭБЗ нь өнгөрсөн 6 жилийн турш энэ талаар хангалттай туршлага хуримтлуулсан бөгөөд Энэтхэг Монголын бизнесийн харилцааг илүү хурдтай, өгөөжтэй байлгаж чадах тэдний туршлага, багийн мэргэжлийн үйлчилгээнд найдвар тавин ажиллаж байна.

МЭБЗ-ийн баг хамт олонд хоёр улсын бизнесийн харилцаанд хурдасгуурын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаад баяр хүргээд, мөн энэ зөвлөлд оруулах таны хувь нэмэрт талархал дэвшүүлье. Та МЭБЗ-ийн гишүүн болсноор, илүү тодорхой ойлголцол дунд хамтдаа ХҮЧИРХЭГЖИЖ, ХОЛБОГДОЖ, МАНЛАЙЛАХ болно гэдэгт итгэлтэй байна.

Сайн сайхны хүссэн,

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Бүрэн Эрхэт Элчин Сайд

Мохиндр Пратап Сингх

Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захиралын мэндчилгээ

Олон зуун жилийн турш “Оюун санааны хөршүүд” байсаар ирсэн Монгол ба Энэтхэг улсууд харилцаагаа илүү гүнзгийрүүлж “Стратегийн түнш” орнууд болж бизнесийн хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа энэ өдрүүдэд Энэтхэг орны засгийн газраас үзүүлж буй тусламж болон өндөр ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслүүдээс бий болох эдийн засгийн өгөөжийн тухай салбар бүрийн мэргэжилтнүүд анхаарал хандуулан хэлэлцэцгээж байна.

“Монгол Энэтхэгийн Бизнесийн Зөвлөл” ТББ нь тус хоёр улсын бизнес хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2020 оноос үйл ажиллагааны хэлбэрээ өөрчлөн шинэчилсэн зохион байгуулалтаар ажиллаж эхлээд байна.

Бид бизнесийн салбар бүрд чиглэсэн ажлын хэсгүүдээр дамжуулан тухайн салбарын бизнес эрхлэгчдийн дуу хоолойг мэргэжлийн судалгаагаар баримтжуулан хоёр улсын засгийн газарт хүргэх замаар бизнесийн таатай нөхцөл, өгөөжтэй хамтын ажиллагааг нөхцөлдүүлэхийг зорьж ажилладаг.

МЭБЗ нь Энэтхэг улсын элчин сайдын яамтай байнгын нягт хамтран ажилладаг бөгөөд Энэтхэг улсын элчин сайд ноён М.П.Синкх нь тус зөвлөлийн “Тэргүүн дэмжигч” - ийн оролцоотой байдаг нь бидний ажлын хурдасгуур болж өгч байна.

Бид гишүүддээ өсөлт хөгжил, хамтын ажиллагаа, нөлөөллийг бий болгох боломжуудыг санал болгодог. Бидний гишүүддээ өгч чадах хамгийн том үнэ цэнэ бол соёл, сэтгэлгээ, үнэт зүйлийн ялгаатай талуудын дунд гүүр болж ашиг сонирхлыг нийцүүлэн харилцан итгэлцэл ба ашигтай хамтын ажиллагааг нөхцөлдүүлэгч гол хүчин байж чадна.

Таны хүндэтгэсэн,


Б.Гантулга


Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал

Монгол Энэтхэгийн Бизнесийн Зөвлөл